“Уншихад урам хайрла” лекцийг зохион байгуулав
2024-09-20
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын номын баярын хүрээнд Дархан Хүүхдийн Номын Ордоны захирал, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Мөнхбаатар өнөөдөр /2024.09.20/ ЕБ-ын 16 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн 3 бүлгийн 109 сурагчдад “Уншихад урам хайрла” лекцийг зохион байгууллаа.
Номын баярыг Дархан Хүүхдийн Номын Ордон нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 27-ныг хүртэл соёлын олон талт үйл ажиллагаагаар үргэлжлүүлэн зохион байгуулна.
# Сэдвүүд
Номын баяр
Үйл явдал