“ГАЛ ӨД-2024” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЭНЭ САРЫН 14-НД БОЛНО
2024-10-07
Дархан хот байгуулагдсны 63 жил, МЗЭ-ийн Дархан дахь салбарын 60 жилийн ой, Аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “ГАЛ ӨД-2024” яруу найргийн улсын уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эхний шалгаруулалтыг 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд уралдаанд 21 аймгаас нийт 50 гаруй шүлэгч, яруу найрагч материалаа ирүүлж идэвхтэй оролцов.
Тус наадмын 2 дугаар шатны шалгаруулалтад 20 шүлэгч, яруу найрагч шалгарч уралдааныг 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт зохион байгуулна.
Яруу найргийн наадамд шалгарсан 20 шүлэгч, яруу
найрагчдадаа амжилт хүсье.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал