“Охидын эрх, гэрэлт ирээдүй” өдөрлөгт 150 гаруй охид оролцоо
2024-10-08
ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ, ХООЛОО ХИЙХ ЁСТОЙ ГЭСЭН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ХАЛАХ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ОХИДЫН ЭРХ ЭХЭЛНЭ
🔘Охидын хувьд үе тэнгийн хөвгүүдийн зүгээс ирдэг хүйсийн ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлага бага. Харин эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн харилцаанд орж буй насанд хүрэгчдийн зүгээс ирдэг таагүй харилцаа хандлагууд их байдаг тухай ярьж байна.
🔘Ээжийнхээ гэртээ хийдэг ахуйн бараг бүх л ажлыг амжуулах шаардлага эмэгтэй хүүхдэд ихэвчлэн тулгардаг. Гэтэл тэдэнд хичээл номдоо илүү шамдан, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага их байна. Энд анхаарлаа хандуулж тэднийг ойлгож дэмжихийг охид хүсэж байна.
🔘Нөгөө талаас зөвхөн хэн нэгний харилцаа хандлагаас гадна өсвөр насны охидын сурч хөгжих орчин нөхцөлийг илүү сайжруулах, тэдний биеийн онцлог, эрүүл мэндийн байдал, сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, нөлөөллийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэйг ч охид хөндөж байна.
🔘Охидоос аймгийн Засаг даргад амаар болон захидлаар ирүүлсэн хүсэлтийн дагуу ЕБ-ын сургуулиудын спорт заалны эмэгтэй сурагчдын хувцас солих өрөөг тусгайлан гаргах, ариун цэврийн өрөөг засварлах ажлуудыг үе шаттай хийсээр байна.
🔘Охидын өмнө тулгамдсан олон асуудалд хамтын гарц шийдлийг хайж, олон нийтийн анхаарлын төвд оруулах зорилгоор жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон дэлхийн 190 гаруй орон тэмдэглэдэг.
🔘Энэ өдрийг угтан Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс СУАЖЗГ, ХЭҮК, ЭМГ, НЭ, MNWA Дархан салбартай хамтран “Охидын эрх-Гэрэлт ирээдүй” өдөрлөгийг өнөөдөр /2024.10.08/ зохион байгууллаа. Өдөрлөгт ЕБ-сургуулиудын төлөөлөл 150 гаруй эмэгтэй сурагчид оролцлоо.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал