“Тогтвортой Хөгжил-Монгол Хэл” төслийн хүрээнд уулзалт хийв
2024-10-05
Шинжлэх ухааны академийн Хэл утга зохиолын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Тогтвортой Хөгжил-Монгол Хэл” төслийн хүрээнд Монгол хэлний тогтвортой хэллэг, зүйр цэцэн үг, хэлц үг, шигтгээ үг хэрэглэх яриа хөөрөөг судлах баруун, зүүн, төвийн аймгуудад амьд ярианы үг хэллэг ямар түвшинд байна вэ? Залуучуудын дунд хэр тархаж буйг түвшингээр тогтоох зорилготой уулзалт энэ сарын 05-ны өдөр боллоо.
Уулзалтад Шинжлэх ухаан академийн Хэл утга зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, Дархан-Уул аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.Лувсанжамц, МЗЭ-ийн гишүүн, зохиолч яруу найрагч, Дархан дахь ХААИС-ийн философи, улс төр судлалын магистр багш асан Н.Төмөртогоо, ШУТИС-ийн ахлах багш Б.Ганболд, ШУТИС-ийн ахмад багш Д.Даш-Очир, У.Гантогоо, Дархан Дээд сургуулийн оюутан Ч.Сэргэлэн, ШУТИС-ийн инженерийн бэлтгэлийн 1 дүгээр курсийн оюутан С.Нандинчимэг, Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын албан хаагчид оролцлоо.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал