Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Тус захирамжаар:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн нэгтгэх өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
2. Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус үйл ажиллагааг явуулахгүй байхыг холбогдох байгууллагын удирдлагууд, бусад аж ахуйн нэгж байгууллагуудад даалгасан байна.
Иймд ААНБ, иргэд Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу.