ДАРХАН ХОТЫН 63 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-10-10
Дархан хотын 63 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд бүжгийн урлагийг таниулах, насанд хүрэгчид болон тэдгээрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан бие биеэсээ суралцах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг зарлалаа.
Хамрах хүрээ: Дархан-Уул Аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймаг
Тэмцээнийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын цэнгээнт бүжгийн багш нарын холбоотой хамтран зохион байгуулах юм.
Тэмцээний төрөл, журам:
Төрөл:
🔹Хос
🔹Соло
🔹Синхрон
🔹Хамтлаг
Насны ангилал:
🔹Бага нас /6-8 нас/
🔹Хүүхэд нас /9-12 нас/
🔹Өсвөр нас /13-16 нас/
🔹Залуучууд, насанд хүрэгчид /17-20 нас/
🔹Ахмад /35-55 нас/
🔹Ахмад /55 нас ба түүнээс дээш /
Журам:
1. Бүх оролцогчид зориулалтын хувцастай оролцоно.
2. Тэмцээний хураамж 1 оролцогч 1 тэмцээнд 20000 төгрөг
3. Хосын төрөлд бүртгүүлсэн оролцогчид 2 эмэгтэй төрөлд бүртгүүлэх боломжгүй.
4. Оролцогчид тэмцээний цагийн хуваарьтай танилцаж, өөрийн оролцох арга хэмжээ бүрээс 30 минутын өмнө бэлэн байх шаардлагатай ба өөрийн бүжиглэх хэсэг /HEAT/-ийн мэдээлэлтэй танилцсан байна.
5. Тухайн насны ангиллын тухайн тэмцээнд бүртгүүлсэн боловч талбайд гарч ирээгүй тохиолдолд тэмцээн тухайн оролцогчгүйгээр үргэлжилнэ.
6. Эмэгтэй оролцогчид гутлын өсгийн хамгаалалтыг заавал хэрэглэх, эрэгтэй оролцогчид гутлын улны арьсан хэсгийн бүрэн бүтэн байдлыг хангах, гутлын сойз хэрэглэх, гутлын улыг усаар норгохгүй байх.
7. Тамирчдын дугаар олголт, баталгаажуулалт 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08.00-08.45 цагийн хооронд зааланд явагдана.
8. Оролцогчдын мэдүүлгийг MDSAscrutineer@gmail.com цахим хаягаар зөвхөн бүртгэлийн хуудсаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Шагнал урамшуулал:
Насны ангилал тус бүрд гурван байр эзлүүлнэ.
🔸Тэргүүн байр – Медаль, өргөмжлөл
🔸Дэд байр – Медаль, өргөмжлөл
🔸Гутгаар байр – Медаль, өргөмжлөл
Шүүгч: Монголын цэнгээнт бүжгийн багш нарын холбоо
Зохион байгуулагдах газар: Дархан спортын ордонд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагт зохион байгуулагдана.
☎️Мэдээлэл авах утас: А.Амармэнд 99123300, Б.Нямдорж 99658959
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал