Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газараас Төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтад Соёлын салбарын албан хаагчид хамрагдлаа.
Сургалтад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Үжин төвийн үүсгэн байгуулагч, Д.Ундраа-Үжин, Гэр бүл судлаач Ж.Баясгалан нар хүрэлцэн ирж Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, үр дүнтэй цаг, Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ? Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал сэдвээр лекц тавилаа.