Улаанбаатар хотноо “Соёлын салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтад 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын Соёл, урлагийн хэлтсийн Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хамрагдлаа.
Тус сургалтаар “Цахим соёл”, соёлын салбарын цахим шилжилт, системүүдийн танилцуулга, GLAM цахим нэгдсэн системд өгөгдлийн маягт боловсруулах workshop, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Мөн сургалтын үеэр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаа, түүх дурсгалын өвийн нөхөн сэргээлт, хадгалалт, зөөвөрлөлт, судалгааний танхим, хуулбар уран бүтээлийн ажлуудтай тус тус танилцлаа.