“Төрийн албан хаагчдын цалин хөлсний талаарх нээлттэй хэлэлцүүлэг” Дархан-Уул аймагт энэ сарын 02-ны өдөр боллоо.
2023-02-03
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,  ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, ХНХЯ-ны Газрын дарга Б.Алимаа, Соёлын яамны Төсөв хөрөнгө оруулалтын Газрын дарга Ж.Отгонбат, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар оролцож албан хаагчдад цалин хөлстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа. Түүнчлэн төсвийн шинэчлэлийн ерөнхий хүрээ, үр ашиг, цалин хөлсний шинэчлэл, нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал:
• Төрийн нийтлэг Үйлчилгээний 54,2 мянган албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлэхэд 40,4 тэрбум төгрөг зарцуулна.
• Төрд ажилласан жил болгоныг 1 хувиар тооцож нэмэгдэл олгоно. /ажилласан жил бүрийг үнэлнэ/ Үүнд 50,1 тэрбум төгрөг зарцуулна.
• Орон нутгийн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болгож 20 хувийг улсын төсвөөс, +80 хүртэлх төсвийг орон нутгийн төсвөөс олгоно.
Орон нутгийн нөөц бололцоог ашиглаж 20-иос дээш хэдэн ч хувиар нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр төвлөрөл саарах, орон нутагт ажиллах иргэдийн сонирхол нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Төрийн албан хаагчдын цалин 20-100 хувиар нэмэгдэх хууль эрх зүйн зохицуулалтыг бүрэн нээж өгсөн.
Төрийн албан хаагчдын зүгээс:
• Соёлын салбарын албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх
• Ялгаатай байдлыг арилгах
• 20 хувийн нэмэгдлийг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах, цалингийн сан хүрэлцдэггүй байдал зэрэгт анхаарал хандуулахыг хүсч, санал хүсэлтүүдээ нээлттэй илэрхийллээ.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал