Уламжлалт сар шинийн баярыг угтан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцох бараа бүтээгдэхүүний нэр төрөл:
1. Монгол үндэсний хувцас: (дээл,гутал,малгай,хантааз,өмд,цамц,бүсг.м)
2. Хэрэглэл: (хөөрөг,гаанс,хөөрөгний даалин,тамхины болон аяганы уут, хавтага,таваг, цар,бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараа г.м)
3. Хүнсний бүтээгдэхүүн: (Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн,чихэр,жимс,хүнсний ногоо,төрөл бүрийн хоол амтлагч, ундаа, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа г.м) / Мах, сүүний төрлийн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичиг авсан байна./
4. Үндэсний үйлдвэрлэлийн болон импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэн худалдаанд оролцоно.
:7037-3194, 9989-7363, 9966-0266