Соёлын биет бус өв, ардын бий бийлэгээний арга барил, биелэх онцлог, зан үйлийн боловсрол олгох, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, танин мэдүүлэх, орон нутагт бий бийлэгээг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УГСААТАН БИЙ” төслийн хүрээнд ардын бий бийлэгээний сургалтыг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, ЭЗШУ-ны доктор Б.Баттөмөрийн дэмжлэгээр аймгийн Соёл, урлагийн газраас эрхлэн зохион байгуулж байна.
Уг төслийн бийлэгээний сургалт мэргэжлийн болон сонирхогчийн анги 10 дахь өдрөө хичээллэж байна.
Сургалтыг:
-“Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын тэргүүн,
-Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч,
-Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч,
-Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч, МУУГЗ Гэндэнгийн Баяртай багш удирдан явуулж байна.