Дархан-Уул аймгийн Art of N студи 11-ээс 17 насны 21 сурагчдын 54 бүтээлээр Дархан Гэрлэх ёслолын өргөөнд уран зургийн үзэсгэлэнг дэлгэлээ. Нээлтэд Уран зургийн нийтлэлч Ө.Рагчаасүрэн Ragchaasuren Uvgunkhuu
Дарханы зураач урчуудын эвлэлийн тэргүүн Н.Хишигбаатар
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-ын төлөөлөл оролцож нээлтийн үеэр студийн багш Б.Жаргалсайхан хүүхдийн урлагийн мэдрэмжийг багаас нь хөгжүүлэх, хүүхэд бүр өөрийн гэсэн өнгө мэдрэмжтэй, гар зүгшрүүлэх нь ямар чухал ач холбогдолтой талаар мөн зураг зурах 3 аргаас дурьдлаа. Тухайлбал
1.Багшийг дагаж зурах
2.Яг адилхан дуурайж зурах
3.Өөрийн сэтгэмжээр зурах зэрэг мэдээллийг өглөө.
Тус дугуйлан нь Дархан-Уул аймагт байгуулагдаад 1 жил 3 сарын хугацаанд 2 дахь үзсгэлэнгээ ийнхүү дэлгэж буй юм.
Багш сурагч бүрийн авъяас онцлогийг танилцуулж, дугуйлангийн сурагч Б.Нинжбадам үзэсгэлэнгийн үеэр төгөлдөр хуур тоглож үзэгчдэд таатай мэдрэмж төрүүлсэн юм.
Бүх нийтэд соёлын боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй Art of N студийн багш Б.Жаргалсайхандаа талархал илэрхийлж, урам бүтээлийн амжилтыг хүсье.