Найрамдлаар овоглосон Дархан хотод 1968 онд анхны Музей байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Археологийн олдвор, Түүхийн холбогдолтой, Угсаатны зүй, Урлаг уран сайхан, шашин шүтлэг, байгалийн үзмэр гэсэн 6 ангилалд нийт 969 дэсийн 1362 үзмэр байна.
Энэ удаагийн онцлох үзмэрүүдээр цаг хугацаа өнгөрөх тус үнэ цэнэ нь буурдаггүй улам бүр үнэ цэнэ нь өсч байдаг уран зургуудыг онцолж байна. Монголын сор болсон уран бүтээл болон Дархан хотын суурь тавигдснаас хойших үеийг харуулсан 50 орчим дүрслэх урлагийн бүтээлүүд хадгалагдаж байгаа ажээ.
2022 онд 29 дэсийн 46 ширхэг үзмэрээр баяжилт хийгдсэн. Үүнд: Монгол орны өнцөг булан бүрээс илгээлтээр ирсэн иргэдийн хэрэглэж байсан 27 дэсийн 31 үзмэрийн цуглуулга, мөнгөн тэмдэгтүүдийг иж бүрдэл болгож 14 ширхэг үзмэрээр сан хөмрөгөө баяжуулжээ.
Мөн энэ онд 14 уран барималыг сэргээн засварласан байна.
Манай аймгийн Музейгээр 7 хоногт 300-500 орчим иргэн үйлчлүүлдэг бол зуны улиралд 70 орчим иргэн үйлчлүүлдэг ажээ.