Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар нь Дархан-Уул Аймгийн Музей, Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САНтай хамтран 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул Орхон Соёлын Төвийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн бүртгэл, тооллогод хяналт тавьж номын сангийн стандарт, бүртгэлжүүлэлт, католог ашиглалтыг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.