“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” наадамд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын ардын авьяастнууд оролцлоо.
2022-07-10
Дархан-Уул аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” наадамд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын ардын авьяастнууд хүрэлцэн ирж амжилттай оролцлоо.
Соёлын биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг.
Энэхүү наадмаар бид ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны соёлын үнэт зүйлээ дарханчууддаа сурталчлан таниулж буй нь хамгийн чухал юм гэж нээлтийн үеэр аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ онцлов.
Тус наадмаас шалгарсан өвлөн уламжлагчид ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох “Нүүдэлчин монгол” их наадамд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцох юм.
Мөн үеэр Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан амжилтаар Залуучууд театрт тасралтгүй 24 жил ажиллаж буй талбайн үйлчлэгч Д.Ганзориг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Орхон сумын харьяат соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Орших, Ш.Амгалан нар “Ардын авьяастан” цол тэмдгээр, аймгийн Музейн дарга Д.Жамбалдорж Ардын хувьсгалын 100 жилийн хүндэт тэмдэг, Соёл урлагийн салбарын ахмад ажилтан Г.Нарангэрэл Дархан хотын 60 жилийн ойн хүндэт тэмдгээр тус тус шагнууллаа.
Нийт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдадаа талархал илэрхийлье.
Хамтран ажилласан аймаг, сумын ЗДТГ болон соёлын байгууллагууддаа баярлалаа.
May be an image of 4 people and people standing
May be an image of 3 people, people standing and outdoors
May be an image of 3 people, people standing and outdoors
May be an image of 3 people and people standing
May be an image of 2 people, people standing and people playing musical instruments
May be an image of 8 people, people standing and indoor
May be an image of 5 people and people standing
May be an image of 1 person and standing
May be an image of 1 person, standing and outdoors
May be an image of 10 people, people standing and outdoors
May be an image of 4 people and people sitting
# Сэдвүүд
СББӨ