33 дахь удаагийн Үндэсний номын баярыг угтан аймгийн Төв номын сангаас номын баярын хүрээнд алслагдсан багууд болох 15, Малчин багуудад мини номын сан байгуулахаар НОМЫН САНТАЙ БАГ номын хандивын аяныг эхлүүлсэн билээ.
Хандивын аянд Аймгийн ЗДТГ-ын хамт олноос 147 боть ном, Соёл урлагийн газар -38 боть ном, аймгийн Сувилахуйн алба -138 боть ном, XX зууны хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч О.Цэндийн үр хүүхдүүдээс – 50 боть ном, Дархан сумын ИТХ-аас 20 боть ном болон бусад анги хамт олон, ахмадуудаас 100 гаруй боть ном цуглаад байна.
Иймд Дарханчууд та бүхнийг идэвх санаачлага гарган гэр бүл, анги, хамт олноороо дэмжин оролцохыг хүсье.