МАЛЧИН БАГ НОМЫН САНТАЙ БОЛНО.
2023-09-22
Бид хаврын номын баяраар Дархан сумын 15 дугаар багийн иргэдэд зориулан Сургалт, номын сангийн танхимд нь 300 орчим боть ном бэлэглэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн “НОМЫН БАЯР – НОМТОЙ МОНГОЛ” 34 дэх удаагийн Үндэсний номын баяраар мөн адил алслагдсан баг болох Малчин багийн иргэдэд зориулан 300 орчим боть номын гардуулан өглөө.
Тус баг нь иргэдийнхээ санаачлагаар соён гэгээрүүлэх ажлын хүрээнд багийн төвдөө номын сантай болж байгаа бөгөөд Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Соёлтуяагийн дэмжлэгээр номын сан, сургалтын өрөөний тохижилтын ажил хийгдэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
# Сэдвүүд
Номын баяр