МАРГААШ НАЙРАМДАЛ ТАЛБАЙД “ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022” АРГА ХЭМЖЭЭ ӨГЛӨӨ 10:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
2022-05-20

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш анхных, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ сарын 20-22-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.

#Дархан-Уул аймгийн хувьд Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар аймгийн Соёл, урлагийн газар, Төв номын сан, Хүүхдийн номын ордноос танилцууллаа.Хэвлэлийн хурлын эхэнд аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ: – Өнөө жил Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулах юм. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ. Иймд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээнд нийт Дарханчууд, хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг урьж байна гэв.Номын баярын нээлт маргааш буюу 05 дугаар сарын 21-ний өдөр Найрамдал талбайд өглөө 10:00 цагт эхэлж, өдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр:

📚Ном соёлыг түгээгч Шилдэг байгууллага,

📚Ном соёлыг түгээгч Шилдэг сургууль,

📚Тэргүүний уншигч,

📚Тэргүүний уншигч хамт олон зэргийг тодруулж шагнаж урамшуулна. Мөн 100 уншигчийн 15 минутын идэхтэй уншлага хийж, соёлын өв уламжлалыг дэмжсэн “Адтай Монгол Жаалууд” сургалтын хөтөлбөрийг танилцуулах аж.

Номын худалдаа, Зохиолч уншигчийн уулзалт, ном солилцоо, хуучин ном хүлээж авах зэрэг номын олон талт үйл ажиллагаа болно.

Мөн үеэр Залуучууд театрын уран бүтээлчид, Хүүхдийн Номын ордны дугуйлангийн сурагчид, Ахмадууд, ЕБС, СӨБ-ын байгууллагын суралцагчдын урлагийн тоглолтууд тоглогдох юм байна.

# Сэдвүүд
Номын баяр