Дархан-Уул аймгийн шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулах багийн гишүүд Аймгийн уугуул иргэдээс санал асуулга авах уулзалтыг зохион байгууллаа
2024-02-06

Дархан-Уул аймгийн шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн үндсэн чиглэл боловсруулах ажлын чиг үүрэг, суурь судалгааны ажил болох Аймгийн иргэдээс санал асуулга авах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад О.Ангарагсүрэн доктор (Ph.D) (Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Хамгаалалтын Захиргааны хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн, Үндэсний Номын Сангийн сэргээн засварлагч, Японы Соёлын Өвийн Гадаад Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн), Ж.Мяндас доктор (Ph.D) (Байгалийн Түүхийн музейн Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга), Д.Жамбалдорж (дэд профессор, Аймгийн музейн захирал), Г.Энхбаяр (Аймгийн Соёл, Урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, н.Тэнүүжаргал МУИС-ийн Социологийн багш, Дархан нутгийн уугуул иргэдийн төлөөлөлүүд оролцлоо. Уулзалтаар Дархан-Уул аймгийн өөрийн онцлог шинж, Дархан хотын түүхийг бүтээлцсэн алдартан, гавьяатнууд, Дархан-Уул аймгийн Музейн онцлох үзмэр,  Музейгээр үйлчлүүлж байгаа бүх насны иргэдэд онцлох үзмэр болон танхимыг нэрлэх болон бусад асуудлын хүрээнд хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал