“Creativehub” системийн талаар сургалт зохион байгууллаа
2024-03-15
Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах үндсэн 12 салбарын хүрээнд уран бүтээлчид, соёлын өвийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, салбар бүрийн мэргэжлийн холбоод, төрийн бус ба хувийн хэвшил зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хоорондын уялдааг хангах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Танилцах, Харилцах, Хамтрах” уриан дор соёлын бүтээлч салбарын нэгдсэн онлайн платформ https://creativehub.mn/ вэбсайтыг Соёлын яамнаас санаачлан бүтээсэн билээ.
Тус системийн талаар ойлголт сургалтыг соёлын байгууллагын зарим албан хаагчдад танилцууллаа.
Системд бүртгүүлэх холбоос:
Вэбсайтд байгууллага бүртгүүлэх заавар: https://heyzine.com/flip-book/bf5f22ccb0.html
Хувь уран бүтээлч бүртгүүлэх заавар https://heyzine.com/flip-book/b848f9a019.html
Creativehub.mn Creativehub Mongolia
# Сэдвүүд
Uncategorized
Сургалт
Үйл явдал