СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ БҮРТГЭН БАРИМТЖУУЛЛАА
2024-03-22

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 20 дугаар зүйлийн 20.6.3-т сүм хийдэд орших соёлын өвийг бүртгэн баримтжуулах, хамгаалах үүргийг гүйцэтгэнэ гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Гэцогдайржайлин хийдийн албан хүсэлтээр Аймгийн Музейн хамт олон тус хийдэд хадгалагдаж буй соёлын биет өвийг бүртгэн баримтжуулах ажлыг 2024 оны 3 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд хийж гүйцэтгэв. Тус бүртгэн баримжуулалтын ажлаар  үнэт, ховор зэрэглэлд ангилагдах 53 эд өлгийн зүлийг Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн (ББЗМаягт10)-ийн дагуу бүртгэл үйлдэж түүх, соёл, шинжлэх ухааны эрдэм шинжилгээний тодорхойлолт гаргах, гэрэл зураг авах, үзмэр эд өлгийн зүйлийн бодит жин, хэмжээг авч бүртгэн баримтжуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.

 

 

 

# Сэдвүүд
Үйл явдал