Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтад хяналт тавьж байна
2024-05-22
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтыг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд хариуцуулсан гэрээг дүгнэж, урамшуулах ажлын хүрээнд Шарын гол сумын Соёлын төвөөс дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
1. ДАРХАН ХАЙРХАН УУЛЫН ХИРГИСҮҮР /2024.05.21/
ДУА-ийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан Хайрханы баруун энгэрийн жалганд байршсан булш, хиргисүүрүүдийг эргэж, ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна.
2. БАГА ДАРХАНЫ ХИРГИСҮҮР /2024.05.22/
Дархан-Уул аймгийн Бага Дарханы ард, замын урд байрлалтай булш, хиргисүүрийг эргэж, ойр орчмын хогыг цэвэрлэж, ард нь байрлах айлын эздэд зөвлөгөө өгч, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Түүх Соёлын үл хөдлөх дурсгалт газрыг иргэнд хариуцуулах гэрээг хийхээр төлөвлөсөн байна.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын өв
Үйл явдал