ХОТОН БИЙ БИЕЛГЭЭНИЙ ШАВЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-06-10

ЮНЕСКО, Соёлын яамны дэмжлэгтэйгээр СУИС-ийн Соёлын сургуулиас хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бий биелгээний шавь сургалтын танхим”-ыг Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордныг түшиглэн нээсэн бөгөөд тус танхимаар дамжуулан хүүхэд багачуудад Бий биелгээг зааж сургах зорилгоор Хотон бий биелгээний сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Соёлын төвийн дарга, МУСТА, Бий биелгээний багш Хорлоогийн Түмэнжаргалын  удирдлаган дор амжилттай зохион байгуулж өвлөн суралцсан суралцагчдад батламж гардуулав. Хотон бий биелгээний сургалтад хамрагдсан С.Ариунбилэг, Ө.Анужин, Б.Ганди, Г.Номинжин, Д.Гантөгс, У.Сарангуа, Э.Саруулзаяа, Э.Оюундарь нартаа сурлагын амжилт хүсье.

# Сэдвүүд
Үйл явдал