Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс нь Авлигатай тэмцэх газартай хамтран аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдыг авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх цахим сургалтыг 2024 оны 06-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн Соёл, урлагийн газрын удирдлага, албан хаагчид бүрэн хамрагдав.