Номын сангийн албан хаагчид чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
2024-06-12
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1.2.4-т “Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн номын сангуудыг харилцан мэдээлэл солилцох, цахим сан хөмрөг үүсгэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Монгол Улсын нийт номын санг нэгдсэн системтэй болгох ажлын хэсэг гаран ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд МУҮНС-ийн арга зүйч В.Түвшинтогтох, Ном зүйч Т.Түвшинтунгалаг нар Дархан-Уул аймгийн нийт номын санч, мэдээллийн ажилтнуудад зориулан “НОМЫН САНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ” сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт 2 өдрийн турш Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САНд явагдах юм.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал