Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн 1 дүгээр сарын 1-ээс 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмнөх оны буюу 2022 оны шинэчилсэн “ХАСХОМ” мэдүүлэг гаргах хуулийн хугацаатай билээ. Дээрх ажлын хүрээнд Соёлын яамнаас өнөөдөр /2023.01.05/ 2022 оны шинэчилсэн ХАСХОМэдүүлэг гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Цахим сургалтад аймгийн Соёл, урлагийн газар, нэгжүүдийн мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд хамрагдав.