СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД 7 ХОНОГ БҮРИЙН 5 ДАХЬ ӨДӨР БОЛГОН ХАМРАГДАЖ БАЙНА.
2023-01-27
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хүрээнд төрийн бүх шатны байгууллагууд Монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд аймгийн Соёл, урлагийн газраас үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт арга хэмжээг зохион байгуулах, монгол бичгийн цахим контентуудыг нэвтрүүлэх, монгол бичигт суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ 7 хоног бүрийн баасан гарагийн ажлын өдрийг албан хаагчдаараа монгол бичгийн сургалтаар эхлүүлж байна.
Сургалтыг аймгийн Хүүхдийн номын ордны Монгол хэлний танхимын багш Ц.Наранцэцэг удирдан явуулж байна.
Хүүхдийн номын ордон нь хүүхэд багачуудад үйлчлэхээс гадна байгууллага, хамт олонд монгол хэл, бичиг, англи хэлний сургалт, мэдээллийг тогтмол өгч ажилладаг юм.
# Сэдвүүд
Сургалт